Хүний амь бүрэлгэсэн эр ул мөрөө баллан хашаагаа зарж, нэрээ өөрчилсөн байжээ

Хүний амь бүрэлгэсэн эр ул мөрөө баллан хашаагаа зарж, нэрээ өөрчилсөн байжээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин сууж байсан иргэн Ж.М гэдэг эмэгтэй 2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй болсон тухай охин нь мөн оны арваннэгдүгээр сарын 3-нд цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Үүний дагуу улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа, мөрдлөг тасралтгүй зохион явуулсны дүнд түүнийг бусдад хорлогдсон болохыг тогтоожээ. Хохирогчийг 1968 онд төрсөн, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Ц.Г хөнөөсөн болохыг цагдаагийнхан тогтоож, 2020 оны наймдугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан гэнэ.

Ц.Г нь 2013 оны аравдугаар сарын 31-нд иргэн Ж.М-тэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караоке бааранд танилцаж, улмаар гэртээ дагуулан очжээ. Улмаар маргалдан Ж.М-ийг зодож, хөнөөгөөд, цогцсыг нь хашаандаа байдаг гүний худагт хийж, булан, уг худгаа дахин ашиглах боломжгүй болгосон аж. Түүгээр зогсохгүй ул мөрөө баллахын тулд хашаагаа зарж нүүн, өөрийнхөө нэрийг Ж болгон өөрчилж гэмт үйлдлээ нуун дарагдуулсныгдолоон жилийн дараа Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН