Есдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Есдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан. Тиймээс дараах хуваарийн дагуу нислэг үйлдэгдэх тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.

2020 оны есдүгээр сард гадаад орноос иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  1. 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  2. 9  сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  3. 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар 
  4. 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  5. 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  6. 9  сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  7. 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  8. 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар 
  9. 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  10. 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  11. 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  12. 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Тусгай үүргийн нислэгийг 2020 оны  нэгдүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19,437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авжээ. Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12,976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо ирсэн байна.