Токио-2021 олимпын наадмыг ирэх оны долдугаар сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөж байна

Токио-2021 олимпын наадмыг ирэх оны долдугаар сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөж байна

Энэ оны наймдугаар сард зохиогдох анхны товтой байсан Токиогийн зуны Олимпын наадам коронавирусийн улмаас хойшилж ирэх 2021 оны зун зохион байгуулагдахаар товлогдоод байгаа билээ. Одоогоор Олимпын наадмын товыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар тогтоод байна.

Энэ тухай Токио хотын захирагч Юрико Коикэ: “Ирэх 2021 оны зун Токиогийн Олимпын наадам товлосон хугацаандаа явагдана гэдэгт итгэлтэй байна. Бид бэлтгэл ажилдаа аль хэдийн орсон” гэсэн юм.

Олимпын наадмыг дахин хойшлуулалгүй цаг хугацаанд нь явуулахын тулд Япон Улсын Засгийн газраас:

  • -Япон улсын 126 сая иргэнийг ирэх оны 6-р сард багтаан вакцинжуулах,
  • -Олимпын наадамд оролцох 11 мянга гаруй тамирчид, хамгийн багадаа 600 гаруй мянган үзэгчдийг эрүүл ахуй халдварын чанд дэглэмийн дор хүлээн авах бэлтгэлийг хангах,
  • -Спортын тэмцээн уралдааны явцад халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хөрөнгө мөнгө ихээхэн шаардсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм. 

Эх сурвалж: Powersportz