Германд “Анти-Корона” эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ

Германд “Анти-Корона” эсэргүүцлийн жагсаалд оролцсон 300 гаруй хүнийг баривчилжээ

ХБНГУ-ын нийслэл Берлинд өнөөдөр/2020.08.30/ 38000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Жагсагчид коронавирусийн эсрэг тогтоосон Засгийн газрын хязгаарлалтын журам хүний эрхэнд халдсан, Үндсэн хууль зөрчсөн хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Берлины төв талбайд цугласан 38000 гаруй хүнээс цагдаагийн албан хаагчид руу мод чулуу шидсэн 300 хүнийг баривчлан саатуулсан аж.

Өнөөдөр Европын хэд хэдэн оронд үүнтэй төстэй тайван жагсаал болж байна. Тодруулбал, Лондон хотын “Trafalgar Square”  талбайд коронавирусийн эсрэг тогтоосон хөл хорио, хязгаарлалтыг эсэргүүцсэн хэдэн мянган хүн жагсаал зохион байгуулж байна. Мөн Парис, Автрийн Вена, Швейцарын Цврио хотуудад жагсаал өрнөж байна.   

Эх сурвалж: BBC