Согтуурсан үедээ гарын шуугаа зүсэж, цонхоор үсрэхийг завджээ

Согтуурсан үедээ гарын шуугаа зүсэж, цонхоор үсрэхийг завджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хүрээ хотхон”-ын 23 дугаар байрны 3 дугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 06:28 ОБЕГ цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 06:39 цагт очиж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын шууны хэсгийг хутгаар зүсэж, цонхоор үсэрч болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Ш.Мөнхдөлд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ