Гурванбулаг сумын бэлчээрийг нөхөн сэргээж эхэлжээ

Гурванбулаг сумын бэлчээрийг нөхөн сэргээж эхэлжээ

Булган аймгийн Гурванбулаг сумын 30 га газарт бэлчээрийн нөхөн сэргээлт хийж эхэлжээ. Бэлчээр судлаачид уг газрын зэрлэг ургамлыг нь түүн хөрсийг нь арчилсны дараа тэжээлийн ургамал тарьж, мал оруулахгүйгээр хамгаалж, арчилж ургуулснаар нөхөн сэргээгдэж эхэлсэн байна. Гурванбулаг сум нь хуурай, хээрийн бүсэд оршдог хэт талхлагдсан байжээ. 

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл энэ талаар "Малд шим тэжээлтэй ургамлыг тарьж ургуулсан. Бусад газарт ч тарьж ургуулах аргыг нь зааж өгнө" гэлээ.