ОХУ массын вакцинжуулалтыг арваннэгдүгээр сард эхлүүлнэ

ОХУ массын вакцинжуулалтыг арваннэгдүгээр сард эхлүүлнэ

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко коронавирусийн эсрэг вакциныг олон нийтэд арваннэгдүгээр сараас хийж эхлэхээр төлөвлөж буй тухай мэдээлжээ. Ингэхдээ халдвар авах эрсдэл хамгийн өндөр нөхцөлд ажилладаг эмч, багш зэрэг мэргэжлийн хүмүүст эхэлж хийх бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийнх нь хүсэлтээр хийх юм байна.

Одоогийн байдлаар “Sputnik V” вакцины гуравдугаар шатны туршилтанд 40,000 сайн дурын хүн хамрагдах ёстойгоос 2500 орчим хүн вакциныг хийлгээд байгаа гэнэ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Sputnik V” вакциныг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд хийхээр төлөвлөсөн байна.