Куба улс хорио цээрийн хатуу дэглэм тогтоож, нийтийн тээврийг зогсоолоо

Куба улс хорио цээрийн хатуу дэглэм тогтоож, нийтийн тээврийг зогсоолоо

Өнөөдрөөс эхлэн Кубын нийслэл Хавана хотод ажил хэргийн уулзалт цуцлагдаж, албан газрууд долоо хоногийн зөвхөн Лхагва гарагт албан бичиг хүлээн авах, хариу өгөх байдлаар ажиллаж хорио цээрийн хатуу дэглэм тогтоосныг тус улсад суугаа элчин сайд Ш.Батцэцэг мэдээллээ.

Мөн нийтийн унаа тээвэр, хувийн машиныг хөдөлгөөнд оролцохыг зогсоосон байна. Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 4065 тохиолдол батлагдсан бөгөөд халдварын улмаас 95 хүн нас бараад байгаа юм. Ирэх аравдугаар сард коронавирус цар тахлын хоёр дахь давалгаа эхлэх учраас улс орнуудыг илүү сонор сэрэмжтэй байж, байдлыг хяналтаасаа алдахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулсаар байна.