Филлипиний Ерөнхийлөгч хар тамхи оруулж ирэхийг завдсан хэн бүхнийг буудах зөвшөөрөл олгожээ

Филлипиний Ерөнхийлөгч хар тамхи оруулж ирэхийг завдсан хэн бүхнийг буудах зөвшөөрөл олгожээ

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте тус улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэнийг ч буудах зөвшөөрлийг гаалийн байгууллагынхаа удирдлагуудад өгчээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт /2020.08.31/ Манила дахь ордондоо гаалийн газрын дарга, чөлөөндөө гарсан генерал Рэй Леонардо Гуэрреро болон өөр хоёр албан тушаалтныг хүлээж авч уулзах үеэр дээрх чиглэлийг өгсөн байна.

Ерөнхийлөгч Родриго Дутерте “Манай улсын хилээр хар тамхи нэвтэрсээр байна. Саяхан би та нарын галт зэвсэгтэй болох хүсэлтийг зөвшөөрсөн. Өнөөдрийг хүртэл зэвсгээ хэрэглэсэн үү? Хар тамхи оруулж ирэхийг завдсан хүн бүхнийг буудах хэрэгтэй. Үүний төлөө та нар хариуцлага хүлээхгүйг би амлаж байна. Хар тамхи илрэх л юм бол шууд бууд” гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Дутерте улс орондоо хар тамхины эсрэг дайн өрнүүлсний үр дүнд нийтдээ 5,700 гаруй хүн цагдаа, хууль сахиулагчдын гарт алагдаад байгаа. Өрнөдийн орнууд, хүний эрхийн байгууллагууд шүүхээс гадуур хүний амь хөнөөж байгааг нь байнга шүүмжилж, зогсоохыг уриалдаг ч Дутерте бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилийн хугацааг дуустал энэ тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Associated Press

 

 

 




Өнөөдөр морь өдөр

43 минутын өмнө