Бельгийн усан оргилуураас 1839 онд нас барсан хотын даргын бунхалсан зүрх олджээ

Бельгийн усан оргилуураас 1839 онд нас барсан хотын даргын бунхалсан зүрх олджээ

Бельгийн зүүн хэсэгт орших Верьве хотын усан оргилуурыг шинэчлэн засварлах явцад усан оргилуурын доод хэсгээс металл хайрцагт хийсэн хүний зүрх олджээ.Уг зүрх нь 1839 онд 68 насандаа таалал төгссөн тус хотын захирагч Пьер Давидын зүрх болох нь батлагдсан байна.

Хотын захирагчийг нас барах үед түүний хийж бүтээсэн ажлыг үнэлэн, тухайн үеийн хотын удирдлагууд гэр бүлийнх нь зөвшөөрэлтэйгээр зүрхийг нь авч түүний цээж бүхий барималтай усан оргилуурын доор хадгалах шийдвэр гаргасан байна.

Гэсэн ч усан оргилуурыг барих ажил даамжирсаар 44 жилийн дараа буюу 1883 онд ашиглалтад оруулж байжээ. Энэ хооронд хэд хэдэн хотын дарга солигдсон учир чухам хэн, хэзээ түүний зүрхийг бунхалсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тус хотод ам дамжин яригддаг байсан домог ийнхүү үнэн гэдэг нь батлагдлаа. Одоогоор түүний бунхалсан зүрхийг хотын төв музейд байрлуулан, нэг хэсэгтээ олон нийтэд нээлттэй байхаар шийдвэрлэсэн байна.

Пьер Давид нь хотын дарга байх хугацаандаа хүний эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажилладаг байснаас гадна анх удаа гал сөнөөх ангийг байгуулах шийдвэр гаргаж байжээ.

Эх сурвалж:Dailymail