Венесуэль улс ОХУ-ын вакцинд хамрагдах сайн дурын иргэдийг бүртгэж эхэлжээ

Венесуэль улс ОХУ-ын вакцинд хамрагдах сайн дурын иргэдийг бүртгэж эхэлжээ

Өнгөрсөн Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ОХУ-ын бүтээсэн вакцины туршилтад сайн дурын үндсэн дээр оролцох хүмүүсийг бүртгэж эхэлснээ зарлажээ.

ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. ДЭМБ-ын мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа юм. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм.

Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо өмнө нь хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байв. Харин Мадуро туршилтад оролцохыг хүмүүст уриалсан нь сайн дурынхан олдохгүйгээс болсон байж магадгүй байна.

“Sputnik V” вакцин бэлэн болсныг зарласны дараа Николас Мадуро ОХУ-ын засгийн газарт баяр хүргээд “Хамгийн түрүүнд вакцин хийлгэх хүн би байх болно. Би өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлнэ” гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: BBC