Жорж Флойдыг хар тамхины улмаас амиа алдсан гэж “маргажээ”

Жорж Флойдыг хар тамхины улмаас амиа алдсан гэж “маргажээ”

Африк гаралтай америк эр Жорж Флойдыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн ахмад Дерек Шаувины өмгөөлөгч Флойдыг хар тамхи хэрэглэсний улмаас нас барсан хэмээн шүүхтэй “маргажээ”. Өмгөөлөгч Эрик Ж.Нелсон баасан гаригт Миннесота мужийн дүүргийн шүүхэд өргөдөл гаргахдаа “Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр метамфетамин хэрэглэсэн болох нь тогтоогдсон.

Мөн тэр коронавирусийн халдвар авсан байсан. Цусны эргэлтийн асуудал, мөн мансууруулах бодисын хордлого нь түүнийг үхэхэд хүргэсэн” гэжээ.

Өмнө нь Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг төрөл төрөгсдийнх нь зөвшөөрлөөр шүүх эмнэлгийн цахим хуудсанд нийтэлж байсан. Флойд 2020 оны тавдугаар сарын 3-ны байдлаар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон гэж шүүх эмнэлгийн ерөнхий эмч Эндрю Бэйкерийн гарын үсэгтэй дүгнэлтэд дурдсан юм. Гэхдээ  Флойдыг нас барахад нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалтад коронавирусийг оруулаагүй. Урьдчилсан дүгнэлтэд Флойд цагдаа нар баривчлах үедээ хэрэглэсэн аргаас үүдэлтэй зүрх, уушгины хурц дутагдлын улмаас /зүрх-амьсгал зогсох/ нас барсан гэж үзжээ.  

Эх сурвалж:ABCnews