Маш хүчтэй Майсак хар салхи БНСУ-ыг чиглэн ойртож байна

Маш хүчтэй Майсак хар салхи БНСУ-ыг чиглэн ойртож байна

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд болж байгаагүй их хүчтэй Майсак хар салхи БНСУ-ыг чиглэн ойртож байна хэмээн тус улсын цаг уурын албанаас мэдээллээ. Хар салхи өглөөний 09.00 цагийн байдлаар Чэжү хотын Согвипо хотоос өмнө зүгт 310 км зайд 19 км/ц хурдтай байжээ. Мөн салхины дээд хурд нь секундэд 45 метр хүрсэн байна.

Майсак хар салхи маргааш өглөөний үүрээр Гёнсан мужийн өмнөд эргийн бүсэд 31 км/ц хурдтай ойртож, орой нь хурдаа илүү авна хэмээн таамаглаж байгаа юм байна.

Өмнөд Солонгосын цаг уурын албанаас мягмар гарагт мэдэгдэхдээ Майсак өнгөрсөн долоо хоногт тус улсыг дайрсан Бави хар салхинаас илүү хүчтэй байж магадгүй бөгөөд 2003 онд тус улсад бүртгэгдсэн хамгийн их хэмжээний хохирол учруулсан Маеми хар салхитай ижил төстэй байна гэжээ.

Хар салхины улмаас Чежү хотоос хөөрөх хуваарьтай дотоодын 300 гаруй нислэгийг цуцалсан байна. Мөн Чэжүд 2000 орчим хөлөг онгоц боомт руу шилжсэн байна.

Эх сурвалж:Koreantimes