Хар салхины улмаас Өмнөд Солонгост 64 мянга гаруй айл, өрх гэрэл цахилгаангүй болжээ

Хар салхины улмаас Өмнөд Солонгост 64 мянга гаруй айл, өрх гэрэл цахилгаангүй болжээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд эргийг дайрсан Майсак хар салхины улмаас 64 мянга гаруй айл, өрх гэрэл цахилгаангүй болсон талаар Өмнөд Солонгосын Үндэсний цаг уурын албанаас мэдээллээ. Хар салхи өчигдөр /2020.09.03/ Чежү арлын өмнөд хэсэгт 49 м/с хүрч салхилсан байна. Гамшгаас сэргийлэх үүднээс тус улсын зүүн өмнөд эргийн хурдны замууд, түүний дотор Пусан хотын зам, томоохон уулзварын хөдөлгөөнийг түр зогсоолоо. Мөн хэдэн мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Koreantimes