Зимбабвед тодорхой шалтгаангүйгээр 18 заан үхжээ

Зимбабвед тодорхой шалтгаангүйгээр 18 заан үхжээ

Өчигдөр /2020.09.02/ Зимбабве улсын Хванге хотын дархан цаазат газарт тодорхойгүй шалтгааны долоон заан үхжээ. Байгаль хамгаалагчдын мэдэгдэж буйгаар наймдугаар сарын 29-нд 11 заан усан сангийн ойролцоо үхсэн байж.

Харин өчигдөр энэ тоо 18 болжээ. Заанууд ямар шалтгааны улмаас үхсэн талаар баттай хариу гараагүй, бүх зааны соёо бүрэн бүтэн байсан учир хулгайн анчидтай холбоогүй хэмээн орон нутгийн удирдлагууд мэдэгджээ.

Тус бүсийн дархан цаазат газрын төлөөлөгч Тинаше Фараво “Мэргэжилтнүүд үхсэн  заануудын цуснаас дээж авч, шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогоор нянгийн гаралтай халдвар өвчний улмаас үхсэн байж магадгүй гэж таамаглаж байна” гэжээ.

Эх сурвалж: Africacgtn