Грек дэх цагаачдын хамгийн том хуаранд коронавирусийн халдвар илэрчээ

Грек дэх цагаачдын хамгийн том хуаранд коронавирусийн халдвар илэрчээ

Грек дэх дүрвэгсэд, цагаачдын хамгийн том хуаранд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ. Энэ талаар тус улсын Цагаачлал, орогнолын асуудал хариуцсан яамнаас өчигдөр мэдээлсэн байна. Халдвар авсан иргэн Сомалиас ирсэн 40 настай бөгөөд өвчтөн Лесбос арал дээрх “Мориа” хуаранд амьдардаг байжээ.

Халдвар илэрсэнтэй холбоотойгоор уг хуаранд 14 хоногийн хөл хорио тогтоосон байна. Грекийн арлуудад одоогийн байдлаар 27 мянга гаруй цагаач, дүрвэгч байрлаж байгаа юм. Халдвар илэрсэн  “Мориа” хуаран нь 2757 хүн амьдрах багтаамжтай ч одоогоор 12714 хүн байрлаж байгаа аж.

Эх сурвалж:Euronews