43 хүнтэй 5800 үхэр ачиж явсан хөлөг онгоц далайн шуурганд өртөж ор сураггүй болжээ

43 хүнтэй 5800 үхэр ачиж явсан хөлөг онгоц далайн шуурганд өртөж ор сураггүй болжээ

Энэ сарын 14-ний өдөр Шинэ Зеландаас БНХАУ-руу хөдөлсөн “Gulf Livestock” хөлөг онгоц Японы эргээс холгүй “Майсак” далайн хар салхинд өртөж, сураггүй алга болжээ. Тус онгоцод 43 хүн зорчиж байсан бөгөөд хөлгийн багийнхан 5800 үхэр ачиж явсан юм.

Өнөөдөр өглөө тус онгоцод зорчиж явсан нэг хүнийг тэнгисийн усанд хөвж явахад нь Японы эргийн хамгаалалтынхан аварсан байна. Тэрээр “хөдөлгүүр нь эвдэрсний дараа хүчтэй давалгааны улмаас хөлөг онгоц хөмөрсөн” гэжээ.

Сураггүй болсон багийн гишүүдийн 39 нь Филиппин, хоёр нь Шинэ Зеланд, хоёр нь Австралийн иргэд байсан ажХарин аврагдсан иргэн нь Филиппиний иргэн юм байна. Хар салхины улмаас “Gulf Livestock 1” хөлгийг эрэн хайх ажиллагаанд хүндрэл учирч байгаа аж.

Хөлгийг эрэн хайх явцын зураг

Эх сурвалж: BBC