Өмнөд Солонгосын эмч нар ажилдаа эргэн орохыг зөвшөөрлөө

Өмнөд Солонгосын эмч нар ажилдаа эргэн орохыг зөвшөөрлөө

Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын эмч нар Засгийн газраасаа эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардан, Засгийн газраас хэрэгжүүлж буй эмнэлгийн ажилчдын шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэж наймдугаар сарын 26-ны өдөр ажил хаялт зарласан.

Уг ажил хаялтад хэдэн арван мянган эмч, эмнэлгийн ажилтан оролцож байгаа ба 130 мянга орчим гишүүнтэй Солонгосын Анагаах ухааны нийгэмлэг (KMA) энэхүү ажил хаялтыг зохион байгуулсан юм.

Тэгвэл БНСУ-ын Засгийн газраас тэдний тавьсан шаардлагыг биелүүлэх амлалтаа өгсний дагуу ажилдаа эргэн орохоо өнөөдөр /2020.08.04/ мэдэгдлээ. Гэсэн ч олон асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн бөгөөд үүнд эмнэлгийн салбарын дотоод зөрчил, ажил хаялтыг зогсоох хэлэлцээрийг санал нэгтэй дагаж мөрдөхгүй байгаа нь цаашид асуудал үүсгэх магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж:Koreantimes