Өмнөд Солонгосын зүүн хэсгээр Хаисон далайн хар шуурга дайран өнгөрнө

Өмнөд Солонгосын зүүн хэсгээр Хаисон далайн хар шуурга дайран өнгөрнө

Өнөөдөр /2020.09.07/ аравдахь удаагийн Хаисон (HAISHEN) далайн хар шуурга Өмнөд Солонгосын зүүн хэсгийн газар нутгийг дайран өнгөрнө гэдгийг тус улсын цаг агаарын албанаас мэдээллээ. Хаисон далайн хар шуурга Бусанаас 50 км зайтай өнгөрөх бөгөөд шуурганы улмаас хүчтэй салхилж, их хэмжээний бороо төлөвтэй байна.

Ус, цаг уурын хүрээлэнгээс өмнө нь тус хар салхийг Өмнөд Солонгосын ихэнх газар нутгийг дайран өнгөрнө хэмээн тооцоолж байсан ч салхины эрч зүүн тийш эргэснээр хохирол бага амсана хэмээн тооцоолж байна. Гэсэн ч энэхүү хар салхи өнгөрсөн жил болж өнгөрсөн “Линлин” хар салхинаас илүү хүчтэй байх аж. Иймээс Бусан, Улсан, Гванду гэх мэт зүүн бүсийн газар нутагт оршин сууж байгаа монголчууд та бүхнийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж:Koreantimes