Төрийн тусгай хамгаалалтын ажилтан хулгай хийж байгаад баригджээ

Төрийн тусгай хамгаалалтын ажилтан хулгай хийж байгаад баригджээ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын ажлын өрөөнд долдугаар сарын 23-24-нд шилжих шөнө нэгэн этгээд нууцаар нэвтэрсэн хэрэг гарчээ.

Тухайн этгээд нь Сангийн яамыг хамгаалдаг төрийн тусгай хамгаалалтын албан хаагч байсан аж. Тэрээр өрөөнд нууцаар нэвтэрч байхдаа баригдаж өөрийгөө “би тагнуулын газрын ажилтан. Ажил үүргээ биелүүлж явна” хэмээн тайлбарлажээ. Харин тагнуулын байгууллагаас тус яаманд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэн байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.