“Новичок”-оор хордсон бол Навальный эмнэлэгт биш оршуулгын газарт хэвтэх байсан гэв

 “Новичок”-оор хордсон бол Навальный эмнэлэгт биш оршуулгын газарт хэвтэх байсан гэв

ОХУ-ын сөрөг хүчин А.Навальныйг Зөвлөлийн үеийн “Новичок” хэмээх хоронд хордсон гэж Германы эмч нар мэдэгдсэн. Тэгвэл “Новичок”-ийг хийж байсан ОХУ-ын профессор Леонид Ринк  үүнийг үгүйсгэлээ. Тэрээр “Хэрвээ Навальный новичокоор хордсон бол тэр өдийд эмнэлэгт биш, оршуулгын газарт хэвтэж байх байсан. Бас түүнтэй хамт байсан болон түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн хүмүүс ч их, бага хэмжээгээр хордох байсан юм.

Учир нь агаарт хоромхон зуур дэгдэхээс гадна хордуулах чадвараа орчин тойрондоо тодорхой хугацаанд үлдээдэг хор. Новичокоор нэг байлдагчийг хордуулахад л бүтэн гарнизон тэр чигээрээ хордохоор бүтээгдсэн эд.

Хүүхэн хараа нарийсч, засвар зайгүй чичрэх шинж тэмдэг удаан хадгалагддаг. Энэ шинж тэмдгийг Омскын эмч нар лав анзаараагүй байсан. Дээр үед англичууд Скрипалийг “Новичок”-оор хордуулчихлаа гээд бүхэл бүтэн дүүргээр нь хөл хорио тогтоож явсан замыг нь ариутгаж, таарсан хүн болгоныг хөл хорионд оруулж, өмсөж явсан хувцсыг нь шатаан, муурыг нь хүртэл шатаасан. Гэтэл А.Навальныйн эхнэр амны хаалтаас өөр  хамгаалалтгүй байсан. Новичок байсан бол эхнэр нь аль хэдийн эмнэлгийн орон дээр хэвтэж байх ёстой” гэжээ.

Эх сурвалж:Moscowtime