"Монос" амралтын газар орчим алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

"Монос" амралтын газар орчим алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Энэ сарын 4-ны өдрийн 23.00 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн “Монос” хэмээх амралтын газарт амарч байсан Баянгол дүүргийн харьяат 41 настай эрэгтэй У сураггүй алга болсон дуудлагыг маргааш оройн 18.38 цагийн орчим Онцгой байдлын албад ирүүлсэн.

Тус иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, болон ар гэрийнхэн Моносын тохой гэх газраас 8 км-т завьтайгаар, мөн Сөгнөгөр голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоож, өнөөдөр өглөөний 07:00 цагт дахин эхлүүлжээ.