ВИДЕО: Хонконгийн цагдаа нар 12 настай охиныг хүч хэрэглэн баривчилжээ

ВИДЕО: Хонконгийн цагдаа нар 12 настай охиныг хүч хэрэглэн баривчилжээ

Хонконгийн цагдаа нар ардчиллыг дэмжих иргэдийн жагсаалын үеэр 12 настай охиныг хүч хэрэглэн баривчилж, багагүй шүүмжлэлд өртөөд байна. Хонконгын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (HKUST) оюутнуудын цахим хуудсанд тавигдсан уг бичлэгт 12 настай охиныг араас нь хөөн газарт унагаасныхаа дараа, дээрээс нь дарж баривчилж байгаа нь бичигджээ.

Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр “Охин шалгалтын үеэр сэжигтэйгээр зугатсан тул зайлшгүй нөхцөл байдалд хамгийн бага хүч хэрэглэн баривчилсан” гэсэн тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн охиныг хорио цээрийн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр 258 доллараар/700 мянга орчим төгрөг/ торгожээ. 

Эх сурвалж: CNN