Беларусийн сөрөг хүчний гурван гишүүн хулгайлагдсан байж болзошгүй гэв

Беларусийн сөрөг хүчний гурван гишүүн хулгайлагдсан байж болзошгүй гэв

Беларусийн улс төрийн сөрөг хүчний тэргүүлэгч өчигдөр/2020.09.08/ мэдэгдэл хийж, сөрөг хүчний гурван хүн хулгайлагдсан байж болзошгүй талаар мэдээллээ. Беларусийн Зохицуулах зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар “Сөрөг хүчний зөвлөлийн гүйцэтгэх хорооны гишүүн Мария Колесникова, мөн хэвлэлийн нарийн бичгийн дарга Антон Родненков, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Иван Кравцов нарыг үл мэдэгдэх этгээдүүд хулгайлсан. Тэднийг нэн даруй суллахыг шаардаж байна” гэжээ.

Түүнчлэн тус зөвлөлийн гишүүн Кристиане Аманпур нэгэн ноцтой зүйл ярьсан нь Лукашенкогийн эсрэг сонгуульд өрсөлдсөн Светлана Тихановскаяг хулгайлагдсан гэж мэдэгджээ.

Энэ талаар тэрээр “Би Тихановская Колесниковаг хулгайлсан гэдэгт итгэлтэй байна. Тэр Литвийн Вильнюс хотоос над руу ярихдаа Зохицуулах зөвлөлийн гишүүдийг хөөж, дарамталж байгаа талаар хэлсэн. Одоогоор түүнээс ямар нэгэн сураг гараагүй байна. Түүнийг хамгийн сүүлд Украйн руу явсан гэсэн мэдээлэл ирсэн.

Гэхдээ үүнийг хэн ч баталж чадахгүй. Тэр гадаад улс руу зугтсан, эсвэл шоронд хоригдож байгаа байх. Үүнийг хэн ч мэдэхгүй, ямар ч мэдээлэл ирэхгүй байгаа нь сэжиг төрүүлж байна. Мөн зөвлөлийн алга болсон гурван гишүүнтэй холбоо тогтоож чадахгүй байна” гэжээ.

Беларусийн сөрөг хүчний гол нэр дэвшигч Светлана Тихановскаягаар удирдуулсан уг зөвлөл нь наймдугаар сарын сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлыг тайван байдалд шилжүүлэн зохицуулахад чиглэсэн байгууллага юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сөрөг хүчнийхэн Лукашенкогоос тайлбар авахыг хүссэн ч одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа аж.

Эх сурвалж: CNN