Беларусийн ерөнхий сайд ОХУ-ын "Спутник-V" вакциныг хийлгэжээ

Беларусийн ерөнхий сайд ОХУ-ын "Спутник-V" вакциныг хийлгэжээ

Беларусийн Ерөнхий сайд Роман Головченко өнгөрсөн долоо хоногт ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг өөртөө хийлгэсэн тухай мэдээллийг түүний хэвлэлийн төлөөлөгч Александра Исаева өглөө. Тэрээр “Ерөнхий сайд пүрэв гарагт ОХУ-ын ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа вакцин хийлгэсэн. Түүний бие одоогоор сайн байгаа” гэжээ.

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин өнгөрсөн долоо хоногт Беларусьт айлчилж, ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзах үеэр “Роман Александрович Головченко  вакцин хийлгэх шийдвэр гаргасанд би баяртай байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ ОХУ-ын вакциныг Беларусьт нийлүүлэхээр тохиролцож, вакциныг нийлүүлэх анхны орон болохоо мэдэгсэн билээ.

Эх сурвалж:TASS