Ниуэ улс Чингис хаанд зориулан мөнгөн зоос гаргажээ

Ниуэ улс Чингис хаанд зориулан мөнгөн зоос гаргажээ

Далайн орнуудын нэг болох Ниуэ улсад Их эзэн Чингис хаанд зориулан таван ам.долларын үнэ бүхий мөнгөн зоос гаргажээ.  

Зоосыг өндөр чанартайгаар товойлгон хийж, сэлмийг алтаар бүрж, гоёмсгоор бүтээжээ. Мөн уг зоосыг жинхэнэ болохыг баталсан хайрцаг дагалдах бөгөөд нийт 555 ширхэгийг бүтээсэн байна.