Хятадын юан 2030 он гэхэд дэлхийн топ гурван валютын нэг болно гэв

Хятадын юан 2030 он гэхэд дэлхийн топ гурван валютын нэг болно гэв

Уолл Стрийтийн банк “Хятад улс санхүүгийн зах зээлээ тэлж, долларын хамаарлаа бууруулахаар хөдөлж эхэлсэн нь юанийн ханшны өсөлтөд огцом нөлөөлнө” гэж мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан “Morgan Stanley”-н шинжээч Робин Син тэргүүтэй судлаачид “Дэлхийн хөрөнгө оруулагчид 2030 он гэхэд Хятад руу юанаар шуурах болно. 2030 он гэхэд Хятадын багцын хөрөнгө оруулалтын хэмжээ гурван их наяд долларт хүрнэ” гэж бичжээ. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн валютын нөөцийн хөрөнгийн 5-аас 10 хүртэлх хувийг юань эзлэх магадлалтай байна гэсэн нь гуравдугаар сарын сүүлээр Олон улсын валютын сан (ОУВС) -гаас мэдээлсэн үзүүлэлтээс 2.02 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хэрэв судлаачдын таамаглаж буйгаар болбол Японы иен ба Британийн фунт стерлингээс давж, юанийг Америк доллар, еврогийн дараа хэрэглэгдэх валют болно гэж Morgan Stanley-н судлаачид таамаглаж байна.

Эх сурвалж:Koreantimes