Онгоцонд амны хаалт зүүхийг татгалзсаны улмаас ослын буулт хийжээ

Онгоцонд амны хаалт зүүхийг татгалзсаны улмаас ослын буулт хийжээ

Цар тахлын үед баримтлах нислэгийн журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан зорчигчийн улмаас Японы агаарын тээврийн “Peach Aviation” компанийн нисэх онгоц ослын буулт хийжээ.Тодруулбал, 124 хүн зорчиж явсан уг нисэх онгоц өчигдөр /2020.09.08/ тус улсын баруун нутгийн Хоккайдо арлын Куширо нисэх онгоцны буудлаас Осака хот руу ниссэн байна.

Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч нар зорчигчдын нэг амны хаалтгүй сууж байгааг анзаарч, түүнээс зүүхийг хүссэн байна. Гэвч уг зорчигч татгалзжээ. Амны хаалт зүүх шаардлагыг биелүүлэхийг удаа дараа хүссэний дараа уг эрэгтэй онгоцон дотор шуугиан дэгдээж, чангаар хашхирч, багийнхан болон түүний хажууд суухаас татгалзсан зорчигчдыг сүрдүүлсэн байна.

Үүний улмаас нисэгч замын дунд Ниигата нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, агаарын компанийн журмыг мөрдөөгүй зорчигчийг буулгажээ. Үүний дараа уг онгоц Осака руу нисэж, буух цагаасаа хоёр цаг хоцорсон байна. “NHK” телевизээр мэдээлснээр, Японд ийм тохиолдол анх удаа болсон аж.

Эх сурвалж: NHK