Тогтоол усанд амиа алдсан хөвгүүдийн ар гэрийг газартай, гэртэй болгохоор ажиллаж байна гэв

Тогтоол усанд амиа алдсан хөвгүүдийн ар гэрийг газартай, гэртэй болгохоор ажиллаж байна гэв

Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших тогтоол усанд дөрвөн хүүхэд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа.

Түүнчлэн Улсын онцгой комисс, нийслэлийн удирдлагууд талийгаач хүүхдүүдийн ар гэрт дэмжлэг үзүүлэхээ олон нийтэд хандан мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудлыг ямар хэлбэрээр шийдсэн, яг ямар дэмжлэг үзүүлсэн болохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Тодруулбал тэрбээр "Амиа алдсан хөвгүүдийн ар гэрийнхэн болон хэрэг гарах үед хамт явсан найз, нөхдөд нь сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа. Оршуулгын үеэр ар гэрт нь мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Мөн нэг хүүгийн ар гэрийг газартай, гэртэй болгох ажил хийгдэж байна. Бас нэг айлын газрын гэрчилгээг мөн хөөцөлдөж байгаа" гэлээ.