ОХУ-ын Сөрөг хүчний төлөөлөгч А.Навалныйг хордуулсан эсэх асуудал дэлхийн улс төрийн тавцанд улам эрчээ авч, гүнзгийрсээр байна. Германы улс төрчид энэхүү үйл явдлын улмаас Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих “Умард урсгал-2” төслийг зогсоохыг Германы Засгийн газар, Канцлераас шаардаж байгаа бол өндөр хөгжилтэй “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад Хэргийн сайд нар болон Европын Холбоо хамтран “Түүнийг хордуулсан хэрэгт буруутай этгээдийг яаралтай шалган тогтоох, энэ талаарх мэдээллийг ил тод болгох“-ыг ОХУ-ын талаас шаардлаа. Мөн ОХУ-ыг Олон Улсын химийн зэвсэглэлийг хориглох конвенцод нэгдэн орж, үүрэг хүлээсэн улс болохыг анхаарууллаа.
Эх сурвалж:CNBC