Оксфордын эрдэмтдийн гарган авч буй вакцинаас гаж нөлөө илэрч, туршилтыг түр зогсоожээ

Оксфордын эрдэмтдийн гарган авч буй вакцинаас гаж нөлөө илэрч, туршилтыг түр зогсоожээ

Их Британийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтаа АНУ-д төдийгүй ӨАБНУ, Бразил, Их Британид түр зогсоогоод буйгаа мэдэгджээ. Учир нь туршилтад оролцсон сайн дурынхны нэгэнд нь сөрөг нөлөө хүчтэйгээр илэрсэнтэй холбоотойгоор ийнхүү зогсоосон байна.

Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн мэргэжилтнүүдийн гарган авсан “AZD1222” вакцины эмнэлзүйн туршилтыг АНУ-д түр зогсоосон тухай “STAT” цахим хуудас өмнө нь мэдээлж байсан бөгөөд туршилтын хоёр эсвэл гуравдугаар шатанд оролцогчдын нэгээс ноцтой гаж нөлөө илэрч байжээ. Үүний дараа Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд эмнэлзүйн туршилтуудыг зөвхөн АНУ-д төдийгүй бусад улс оронд зогсоогоод байгааг хэлжээ. Туршилтад 17 мянга орчим сайн дурынхан оролцох ёстой байсан аж.

Сайн дурын нэг хүнд чухам юу тохиолдсон  хийгээд энэ үйл явдал нь эмнэлзүйн судалгааны цаашдын алхамд хэрхэн нөлөөлөх талаар “AstroZeneca” компанийн төлөөлөгчид, Их Британийн эрдэмтэд хараахан тайлбар өгөөгүй байна. Харин “New York Times” сонин мэдээлэхдээ, туршилтад оролцсон хүнд хөндлөн миелит буюу нугасны мэдрэлийн үрэвсэл илэрсэн гэжээ.  Энэ нь вирусний халдварт өвчний үед тохиолддог аж. 

Эдгээр гаж нөлөө нь вакцины үйлчлэлтэй холбоотой эсэхийг одоогоор тогтоож чадаагүй гэдгээ эрдэмтэд хэлжээ. Үүнээс гадна бие даасан шалгалт явуулах зорилгоор эмнэлзүйн туршилтуудыг түр зогсоогоод байгаа аж.

Эх сурвалж:France24.com