“МАК” ХХК Ерөө суманд 960 хүүхдийн сургууль барьж өгөхөөр болжээ

“МАК” ХХК Ерөө суманд 960 хүүхдийн сургууль барьж өгөхөөр болжээ

МАК ХХК-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд барьж байгуулагдах 960 хүүхдийн сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Уг сургууль нь МАК ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нямтайширын аав н.Бямбаа гуайн нэрэмжит сургууль болох аж. Б.Нямтайшир гуайн аав Ерөө сумын сургуулийн анхны сурагчдын нэг Эрдэмтэн Бямбаа гэж хүн байжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний аав монголчууд бидний туулж өнгөрүүлсэн улс төрийн хэлмэгдэлд хэдэнтээ өртөж, амьдралын хатуу хөтүүг их үзсэн хэдий ч эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр чин шударгаар хөдөлмөрлөж ирсэн, Монголын томоохон сэхээтний нэг байсан. Аав маань одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Цагаан тохой” гэдэг газар 1920 онд төрсөн хүн” хэмээж байсан юм.