“Аль-Каида” бүлэглэл Мухаммедын шог зургийг нийтэлсэн сэтгүүлийн редакцыг сүрдүүлжээ

“Аль-Каида” бүлэглэл Мухаммедын шог зургийг нийтэлсэн сэтгүүлийн редакцыг сүрдүүлжээ

Олон улсын террорист "Аль-Каида" бүлэглэл их зөнч Мухаммедын зургийг нийтэлсэн Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлд дахин халдлага үйлдэнэ гэж сүрдүүлжээ. Алан хядагчид 2001 оны  есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д хийсэн халдлагын ойн өдөр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Урьд нь тус бүлэглэл 2015 онд “Charlie Hebdo” сэтгүүлийн редакад халдаж байсан. Халдлагын хамсаатны шүүх хурал эхэлсэнтэй холбоотойгоор “Charlie Hebdo” сэтгүүл их зөнчийг шоглон зурснаа дахин нийтэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор "Аль-Каида" бүлэглэл "Исламын дайчин довтлосныг дахин давтагдахгүй гэж бодож байгаа бол том эндүүрэл" гэж мэдэгджээ.

Харин "Charlie Hebdo" сэтгүүлийн захирал, зураач Лоран Суриссо "шог зургийг нийтэлсэндээ харамсахгүй, харин ч нийтлээгүй бол  ёс зүйгүй зүйл болох байсан" гэжээ.  

Эх сурвалж: AFP