Автобустай дүйцэх хэмжээний “астероид” өнөөдөр дэлхийтэй ойрхон зөрнө

Автобустай дүйцэх хэмжээний “астероид” өнөөдөр дэлхийтэй ойрхон зөрнө

Өнөөдөр  автобустай дүйцэх  хэмжээтэй “астероид” дэлхийтэй маш ойрхон зөрж өнгөрнө хэмээн “NASA” мэдээллээ. Тус “астероид”-г дөнгөж өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 18-ны өдөр астрономичдын илрүүлсэн юм.

5-10 метр орчим диаметртэй “2020-SW” хэмээн нэрлэгдсэн “астероид” нь дэлхийн гадаргад 22,000 орчим километр ойртоно гэсэн тооцооллыг гаргасан байна. “Астероид” гэдэг нь нарны систем үүссэнээс үлдсэн материал гэж хэлж болно.

“2020-SW” астероид Улаанбаатарын цагаар өнөөдөр 19:12 цагт дэлхийд хамгийн их ойртож ирэх ба энэ үед Номхон далайн өмнөд хэсэг, Австрали, Шинэ Зеландын орчимд өнгөрөх гэнэ.  

Дэлхийтэй зөрж өнгөрөх зай нь маш ойрхон тул дэлхийн татах хүч астероидын хурд, чиглэлийг өөрчлөх юм. Гэсэн ч астероид дэлхийд унахгүй. Уналаа гэхэд агаарт шатаж задраад “fireball” гэгддэг хурц гэрэл гаргах үзэгдэл ажиглагдаад өнгөрөх аж.

Эх сурвалж: BBC, Inverse