Үхэртээ яваад сураггүй алга болсон сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг эрэн хайж байна

Үхэртээ яваад сураггүй алга болсон сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг эрэн хайж байна

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Онгийн голын Дунд гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т Иргэн Э /32 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 09.23-ны өдрийн 19:00 цагийн орчим үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 22:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Тарагт сумын цагдаагийн алба хаагчид 00.05 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.