Тоглоомын талбайн гулсуур нурснаас хүүхдийн гар хугарч, хавиргадаа зөөлөн эдийн гэмтэл авчээ

Тоглоомын талбайн гулсуур нурснаас хүүхдийн гар хугарч, хавиргадаа зөөлөн эдийн гэмтэл авчээ

Өчигдөр /2020.09.28/ Баянзүрх дүүргийн “Цагаан хуаран” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд тоглож байсан хүүхэд гулсуур нурснаас гэмтжээ. Тодруулбал, хэсэг хүүхдүүд гулсуур дээр зогсож байхад нь гулсуур нурсан байна.

Улмаар нэг охины баруун гар хугарч, баруун хавиргадаа зөөлөн эдийн гэмтэл авч, зүүн өвдөг, зүүн чих нь мөн гэмтжээ. Охины эцэг, эхийн мэдэгдэж буйгаар гулсуур ямар нэгэн бэхэлгээгүй байсан гэжээ.