Энэ жил дэлхий даяар дэгдээд буй коронавирусийн халдварын улмаас Үндэсний их баяр наадмыг хаалттай зохион байгуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Наадам найт” арга хэмжээг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тэгвэл тус арга хэмжээг зохион байгуулахад 300 сая төгрөгийг улсын төсвөөс гаргажээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг “Наадам найт” арга хэмжээтэй нэгтгэн зохион байгуулах, гадаад сурталчилгааны видео болон зурган контент бэлтгэх, Үндэсний их баяр наадмын сур харваа зохион байгуулахад зарцуулсан аж.