Мотоцикл унаж явсан 22 настай иргэн осолдож, амиа алджээ

Мотоцикл унаж явсан 22 настай иргэн осолдож, амиа алджээ

Өчигдөр/2020.09.29/ өдрийн 03.30 цагийн орчимд Завхан аймгийн, Их-Уул сум, Зарт баг “Ар намын ам” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 43 км/ шороон замд улсын дугааргүй “Мустанг 5” маркийн мотоцикл онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр хүний амь нас хохирсон тохиолдлын дийлэнх нь төв суурин газраас зайдуу хөдөө, хээрийн шороон замд бүртгэгдэж байгаа аж. Иймээс мотоцикл унахдаа хамгаалалтын хэрэгсэл өмсөж, замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг анхаарууллаа.