Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 12, өндөр настан 38, бага насны хүүхэдтэй гэр бүл 50, жирэмсэн 2, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.
Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон” зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээллээ.