Хандивын 30 мянган хонины эхний 4000 хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслол болж байна

Хандивын 30 мянган хонины эхний 4000 хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслол болж байна

БНХАУ-д энэ оны нэгдүгээр сараас коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” хандивлаж буй тухайгаа мэдэгдсэн билээ.

Үүний дагуу БНХАУ-ын талаас 30 мянган толгой хонийг амьдаар нь авах хүсэлтээ илэрхийлсэн тул аравдугаар сарын эхээр Замын-Үүд боомт руу хандивын хонинуудыг хөлөөр нь гарган, тусгаарлаад байсан билээ.

Тэгвэл тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж, яг одоо Монгол-Хятадын хилийн тэг зурвас дээр эхний 4000 мянган хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж байна. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд 30 мянган хонь нэг бүр дээр мал эмнэлгийн үзлэг хийж дууссан талаар албаныхан мэдээллээ.

Мөн цар тахлын үед хоёр улсын албаны хүмүүс хоорондоо биечилж уулзалгүй, холын зайнаас мэндчилж байгаа аж. Уг ёслолын ажиллагаанд манай улсын болон БНХАУ-ын хэвлэлүүд очиж шууд дамжуулан мэдээлж байна.

Сонирхуулахад, БНХАУ-ын талаас хандивын хонинуудыг Эрээн хотын тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядална гэсэн мэдээллийг Хятадын Олон улсын радиогоос хүргэж байсан юм.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө