УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэлээ

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэлээ

Өнөөдөр өглөөний 06.00 цагаас Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй салах ёс гүйцэтгэх ёслол Соёлын төв өргөөнд боллоо.

Мигэддоржийн Батчимэг агсан нь 1973 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Тэрээр 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч нэгэн байсан юм.