Есөн настай охины эгч өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогджээ

Есөн настай охины эгч өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд түүний хойд эцэг Б нь уг хэрэгт буруутгагдан шалгаж буй юм.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан есөн настай охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагджээ. Тодруулбал, шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй, 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан, урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарч байсан юм.

Үүнтэй холбогдуулан талийгаач охины эгчийг урьдчилсан шинжилгээнд хамруулахад ил харагдах шарх сорви илрээгүй гэж мэдээлж байсан ч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр гар болон хавирга өмнө нь хугарч, бороолон эдгэсэн байсан нь тогтоогдсон байна.