Төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдогсдод хариуцлага тооцолгүй нүдээ аниад өнгөрөөх үү

Төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдогсдод хариуцлага тооцолгүй нүдээ аниад өнгөрөөх үү

НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн нар үл мэдэгдэх нэгэн хүнтэй санал тоолох хар хашиныг хакердаж сонгуулийн саналыг өөрчлөх тухай ярилцаж буй бичлэг цацагдсан билээ.

Тус бичлэгт эхлээд Б.Сэмжидмаа үл мэдэгдэх хүнтэй ярьж байхад нэр дэвшигч Г.Гангамөрөн гаднаас орж ирэн, санал тоолох хар машиныг хакердах тухай ярилцдаг. Харин үл мэдэгдэх хүн тэдэнд  “Мэдээж тусгай программ байгаа. Программ дээр ажиллана. Санал хураалтын хуудас  дээр л бид ажилладаг. Хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар тэр чиглэл дээр ажилладаг гэсэн  үг. Өнгөрсөн УИХ-ын сонгууль дээр ч тодорхой хэмжээний төхөөрөмжийн ажиллагаа хийсэн. Амжилттай болсон. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх. Бидэнд итгээд гар нийлж ажиллая гэвэл шууд ажиллахад бэлэн байна” гэх мэтээр сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах тухай ярьсан юм. Харин дээрх нэр дэвшигчид дахин, дахин лавлан асууж “үнэхээр баталгаатай бол хамтран ажиллана” гэх зэргээр ярилцсан нь бичлэгт үлдсэн байдаг.

Энэ талаар хэсэг шуугиан дэгдсэн ч тэгсгээд л намжсан. “Тус хэрэг нь залилах гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн газарт шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн” хэмээн ТЕГ-аас мэдэгдэж байв. Харин хар машин хакердах тал дээр хамтран ажиллана гэж ярьж байсан нэр дэвшигчид ялалт байгуулж, НИТХ-д сонгогдоод тодорхой хугацаа өнгөрсөн ч тэдэнд тооцсон хариуцлага одоогоор алга байна.

МУ-ын Үндсэн хуульд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч үндсэн хуулийг зөрчиж, хар машиныг хакердахаар санаархсан этгээдүүдэд хариуцлага тооцолгүй, нүдээ аниад өнгөрөөх үү!




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө