Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 20-ныг хүртэл хойшиллоо

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 20-ныг хүртэл хойшиллоо

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн ч түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг арваннэгдүгээр сарын 20-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас хойшуулсан байна. 

Хэргийг сануулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.