Самар түүгээд буцаж явсан 11 иргэн машинтайгаа хавцал руу унажээ

Самар түүгээд буцаж явсан 11 иргэн машинтайгаа хавцал руу унажээ

Өчигдөр /2020.10.30/ Төв аймгийн Батсүмбэр сумын “Өлгийн даваа” гэдэг газар “Зил 131” загварын ачааны автомашинд явсан 11 иргэн самар түүгээд буцаж явахдаа 60 метрийн өндөр хавцал руу унажээ. Улмаар 1 иргэн амь насаа алдаж, 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн байна.  Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд:

  1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б/46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/ нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч,
  2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.