Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн “Модон завод” гэдэг газар тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдөр Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 134 км замыг туулан мөн өдрийн 21:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 10.30-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.