ЖДҮХС-гаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хурал нээлттэй болж байна

ЖДҮХС-гаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хурал нээлттэй болж байна

Яг одоо /2019.07.18/ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн байранд сонгон шалгаруулалтын хорооны хурал болж байна.

Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын хорооны хурал болж буй юм.

Одоогоор урьдчилсан судалгааны шат дууссан, тул хурлыг олон нийтэд нээлттэй, шууд явуулж, мэдээллийн төвд иргэд ирж хяналт тавьж байгаа гэлээ. Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгж, иргэн шалгарсан мэдээ байна.