МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн гаргасан саналын төсөл дээр байр сууриа нэгтгээгүй байна

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн гаргасан саналын төсөл дээр байр сууриа нэгтгээгүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдах товтой байсан. 

МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн гаргасан саналын төслийг хэлэлцжээ.

Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн заалтууд дээр гишүүд ярилцаж, санал бодлоо илэрхийлсэн байна. МАН-ын бүлгийн гишүүд тус хуралдаанаар байр сууриа нэгтгэж амжаагүй гэж эх сурвалж мэдээлэв. Улмаар дахин хуралдаж, байр сууриа нэгтгэснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эрх баригчид дэмжих эсэхээс АН-ын зөвлөлийн шийдвэр хамаарах юм.