УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдлээ

УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдлээ

УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн төслөөр дамжуулж хэлэлцүүлэгт оролцоно гэдгээ мэдэгдэж мэдээлэл хийлээ. 

АН-аас Ерөнхийлөгчийн төсөл, санал болон АН-ын зүгээс давшүүлж буй саналыг нэгтгэх ажлын хэсэг гаргасан байна.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа асуудал бол баялгийн сангийн ойлголт. Баялгийн сангаар дамжуулж ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахыг дэмжиж байгаа. Ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой. Хэрэв бидний тавьсан асуудлыг үнэмлэхүй олонхоороо шийдвэр АН хэлэлцүүлгээс гарах болно. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг зөвшилцөх нь зүйтэй. Гэхдээ зөвшилцөж дуусаагүй байхад ард иргэдээс санал асуулга явуулж болохгүй” гэв.