Франц улсын иргэн манай улсын хилээр их хэмжээний алтан гулдмай нэвтрүүлэхийг завджээ

Франц улсын иргэн манай улсын хилээр их хэмжээний алтан гулдмай нэвтрүүлэхийг завджээ

Долдугаар сарын 08-ны өдөр Франц улсын иргэн Т.M Улаанбаатар-Бээжингийн чиглэлт онгоцоор зорчин явах гэж байх үедээ олон тооны алтан гулдмай хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад Гаалийн хяналтаар баригджээ.

Тодруулбал, тус улсын иргэн 999,9 сорцтой найман ширхэг /алт гэх/ эд зүйлийг гар тээш болон зөөврийн компютерийн цүнхэндээ тарааж хийн гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна. Уг хэргийг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.